?УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Орон нутгийн оюутнуудыг эвгүйгээр хэлсэндээ уучлал хүсэж байна
Өчигдөр УИХ-ын гишүүдийн Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Орон нутгаас ирсэн оюутнууд нүхэн жорлонд бие засдаг байсан болохоор хотод ирээд ариун цэврийн өрөөгөө цэвэрхэн ашиглаж чадахгүй байна” хэмээн ярьсан нь олны эгдүүцлийг хүргэв.
Тэрбээр энэ талаараа "Би хүүхдийн сурч боловсрох эрүүл аюулгүй орчны асуудлыг хөндөхдөө сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн өрөөг нэгэнт сайжруулж байгаа бол саван, нойлын цаастай нь хангах саналыг хэлэх гэж байсан.
Орон нутаг сумын сургууль, дотуур байранд ариун цэврийн өрөө хангалтгүй байдаг. Есдүгээр сард их сургуулиудын ариун цэврийн өрөө бохир байдаг. Энэ нь хүүхдүүдийн дадал зуршилтай холбоотой байж болно гэж хэлсэн. Гэхдээ би үгийн алдаа гаргаж “хөдөө орон нутгийн хүүхдүүд нойл бохир хэргэлдэг” гэж хэлсэн нь ялгаварласан мэдрэмжийг өгсөн байна. Хөдөөнийхнийг ялгасандаа үнэхээр уучлалт гуйя гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.