СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга хахууль авч байх үйлдэл дээрээ баригджээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 долоо хоногийн өмнө

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Одончимэгийг хахууль авч байх үйлдэл дээр нь хууль сахиулах байгууллагынхан саатуулж шалгаж эхэллээ. Түүнийг шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүйгээр саатуулаад буй бөгөөд үргэлжлүүлэн хорьж шалгах санал гаргахаар төлөвлөж буй бололтой.

Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцогч нэгэн аж ахуйн нэгжийн удирдлагаас 55 сая төгрөгийн хахууль авч байсан гэнэ. АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гэр, ажлынх нь байранд нэгжлэг хийхэд бэлнээр 200-гаад сая төгрөг, алтан болон үнэт эдлэл их хэмжээгээр гарсныг битүүмжилсэн гэх мэдээлэл байна.

Н.Одончимэгийн хувьд хээл хахууль авсан нь ганц энэ удаагийнх биш бололтой. 2013 оноос Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтэн, 2017 оноос даргаар нь ажиллах болсон нэгэн бөгөөд 2019 онд тус албанаас зарласан 1.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерийн гүйцэтгэгчээс албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж хахууль авсан байж болзошгүй гэх мэдээлэл хуулийн байгууллагынханд очсон гэнэ.

Зургийн тайлбар: Үг хэлж буй нь Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Одончимэг

Сурталчилгаа


Сэтгэгдэл (14)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

хажууд нь бгаанууд нь хэн хэн гээч вэ?

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

2013 онд төрд эрх бүхий албан тушаалд орсон нөхдүүд зүгээр л хулгайч нар шүү. Цунами болсон

Zochin
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Setunari kompaniin hahuuli ugsun heegiig uzeech

Мөөгий
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

МАН ийм новшнууд ажил хийж бна гэж ААН хувь иргэдийг зовоож дууслаа.

зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

АН юм биш үү

Иргэн
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

СБД чинь АН ын 8 жтл засагласан дүүрэг биз дээ.. Энэ хүүхэн Болормааг дарга байх үед байсан уу сая болсон хүн үү

Zochin
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Tord garna fedef chini hulgai hiine gsn l ug biz dee. Bugd hukgai hiin bgaa shd.

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

сэргэлэн эмэгтэй юмаа.баригддаг нь тун тоогүй

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ядарсан хувийн хэвшлийнхэныг дарамт лах төрийн нэр барьсан хулгайчууд их болждээ. Манай улсад МАН төрийн эрх барьж байгаа цагт хэзээ ч авилга буурахгүй юм бна.

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

ЯАХ ГЭЖ ХУЛГАЙ ХИЙНЭ БЭ? ДАРАА ТӨРӨЛДӨӨ МАШ ЯДУУ ТАРЧИГ АМЬДАРДАГ ГЭСЭН ШҮҮ

Оюун
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

АН сонгуулиа өгөөд байсан чинь хулгайч нарт өгдөг байжээ

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Жараахайнуудыг ч намнах амархан Азулууд яагаад АТГ д харагддаггүй баригддаггүй нь их л хачирхалтай шүү

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ман ы лидер нь ийм л байна шүү

авилгачдыг шоронд хатаагаач
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

ядаж нэгавилгалч хулгайчаас 20. 25 жилээр шоронд цөлөөч. одоо төрийн бүх шатны ажил авилгагүй явахаа болилоо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.