?LIVE: УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: АН-ыг сонгуульд ялагдуулсан Л.Гантөмөр огцрох ёстой

Ардчилсан намыг сонгуульд ялагдуулсан Л.Гантөмөр огцрох ёстой гэж УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар хэлэв. 

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:

-Ардчилсан намын дарга огцрох асуудал нь манай намын дүрмээрээ шийдэгдэнэ. Ардчилсан намын дүрмээрээ ялагдсан намын дарга хариуцлага хүлээж, ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Намын гишүүд удахгүй шийдэх байх гэж бодож байна.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт ч мөн адил ажлаа өгөх ёстой. Чадахгүй гэдгийг нь ард түмэн дүгнээд өглөө. Дараагийн чадах хүнд нь өгөөд явах хэрэгтэй. Өнгөрсөн хойно би ингэсэн тэгсэн гээд тайлбар хэлэх нь илүүц. 

Засагт хамтрах шийдвэрийг хүртэл цахимаар хуралдсан нэрийн дор тавуулхнаа сууж байгаад гаргасан. Энэ бол дүрмийн бус. Миний хувьд Ардчилсан нам сөрөг хүчнээ хийх ёстой гэдэг байр суурьтай үргэлж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.