?LIVE: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Банкуудын ипотекийн зээл олголтод Монголбанк хяналт тавих боломжгүй

Банкуудын ипотекийн зээл олголтод Монголбанк хяналт тавих боломжгүй гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-2021 оны нэг сард Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хуулиар банк хувьцаат компанийн хэлбэрт шилжинэ. Системийн томоохон банкууд нээлттэй хувьцаат компани болж олон нийтэд хувьцаагаа арилжаалах зарчмын заалт орсон. Нэг хувьцаа эзэмшигчийн хувь 20 хувиас хэтрэхгүй гэж зааж өгсөн байгаа. Хууль хэрэгжээд явж байна. Өнгөрсөн онд таван банк IPO хийж, арван хувь хүртэлх хувьцаагаа олон нийтэд арилжаалсан. Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани болоод явж байна. Нэг хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээг 20 хувьд хүргэхийн тулд хөрөнгийн бирж дээр босгосон 500 тэрбум төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээний мөнгийг босгох шаардлагатай. Хөрөнгийн бирж дээр хувьцаа босгосны дараа хөрөнгийн биржийн арилжаа хоёр дахин нэмэгдэж, хөрөнгийн үнэлгээ гурав дахин өссөн. Үүнээс цааш боломжгүй гэдэг нь харагдаж байна. Ингэхээр Монголын хөрөнгийн биржээс дахин хөрөнгө босгох боломжгүй. Харин гадны хөрөнгө оруулагч олон улсаас босгохгүй бол хуулийн хэрэгжилт хэрэгжих боломжгүй гэж харагдаж байгаа юм.

Төв банкны тухай хуулиар Төв банк нь арилжааны банкуудад хяналт тавина. Ямар хяналтыг хэрхэн тавих вэ гэдгийг хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал, тэр банкны санхүүгийн тогтвортой байдалд нөлөө үзүүлэхүйц үйл ажиллагаанд хяналт тавихаас бус, банкны дотоод үйл ажиллагаанд оролцох боломжгүй байдаг. 

Ипотекийн зээл олгох асуудлыг удахгүй Засгийн газарт шилжүүлнэ.. Төв банк ерөнхий шаардлагыг л гаргадаг болохоос бусад зээл, хүү, хэний барилга дээр өгөх зэрэгт оролцоод явах боломжгүй гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.