Ё.Отгонбаяр “Бадрах энержи” компанийн дэд захирлаар томилогджээ
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд асан Ё.Отгонбаяр “Бадрах энержи” компанийн дэд захирлаар томилогджээ.
“Бадрах энержи” компани нь Монгол-Францын төрийн өмчит компаниудын хамтарсан компани бөгөөд олон улсад уран олборлогч, ураны олборлолтоор дэлхийд тэргүүлэгч гурван компанийн нэг юм. Тус компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар "Мон атом" компаниар дамжуулан эзэмшдэг. Тус компаниас дэд захирлыг томилох үүрэгтэй юм. УИХ-ын гишүүн, Боловсролын сайд асан Ё.Отгонбаяр “Бадрах энержи” компанийн дэд захирлаар томилжээ.
“Бадрах Энержи” компани Дорноговь аймагт нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг гүйцэтгэж байгаа юм. Тус төсөл Монгол Улсын ураны салбар дахь төслүүдээс хамгийн ахисан шатанд ирээд буй төсөл юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.