Өнөөдөр гурван байршилд авто зам хааж, шинэчилнэ

Өнөөдөр дараах гурван байршилд авто зам хааж, шинэчилнэ.

  • Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Нарны зам буюу Улаанбаатар төмөр замын өртөөнөөс "Петролиум" ШТС хүртэлх авто замын урд эгнээг өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас хааж, 17-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг аравдугаар сарын 17-ны 06:00 цагаас 18-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.
  • Баруун 4 замын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг аравдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • “Хоум плаза"-гийн уулзвараас "И-Март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

670ddd1204a7f15ad621b782

670ddc7004a7f15ad621b781

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.