Ө.Шижир: Ах нар одоо бүгдээрээ амарцгаа, та нар чадахгүй

Ардчилсан нам орон нутгийн сонгуульд амжилт муутай оролцов. Нийслэлд Сүхбаатар дүүргээс бусдад нь ялагдсан бол орон нутагт долоон аймагт л ялсан юм. УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг товч яриад өнгөрсөн байна. АН-ын залуу гишүүд хариуцлагын асуудлыг хөндөж эхлээд байгаа. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ө.Шижир нар байр сууриа илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-2017 оноос хойш АН маань сүүлийн бүх шатны долоон сонгуулийн долоод нь амжилт үзүүлээгүй. Одоо ах нар бүгдээрээ болно, амарцгаа. Дандаа түр орлонтой байгаад тав дахь жилдээ орж байна. Сайхан амраарай гэжээ.

Түүний байр суурийг лавшруулж твиттерт сэтгүүлч эмэгтэй “Зөв л хэлж. Гэхдээ Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хамааруулж байгаа юм болов уу” гэсэн асуултад УИХ-ын гишүүн Ө.Шижир “Хамааруулна шүү дээ” гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.