Ахмад багш Б.Оргил: Би зургаан жил хуушуур, бууз зарж байна

Яармагийн замын автомашины түгжрэлд хуушуур, бууз зарж, өрхийн амьжиргаагаа дэмждэг Б.Оргил гуайтай цөөн хором ярилцлаа.

Худалдаа эрхлэгч, ахмад багш Б.Оргил:

Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Оргил гэдэг. Би одоо 68 настай. Тэтгэвэрт гараад найман жил болж байна. Нэг ёсондоо тэтгэврийн хүний бизнес байхгүй юу. Багшийн ажил хийж байсан. Энэ бизнесийг хийх шаардлага гараад л ингэж явж байна.

Та хэр хугацаанд энэ бизнесийг хийж байна?

-Зургаан жил хийж байна шүү дээ.

Яармагийн зам дээр хэзээнээс зарж эхлэв?

-Яармагийн зам дээр өнгөрсөн есөн сараас гарсан. Есөн сарын 6-нд гарсан.

Долоо хоногийн хэдэн өдөр нь ирж байна?

-Өдөр болгон л ирж байгаа.

Хүмүүс хэр худалдан авалт хийж байна?

-Фэйсбүүк дээр гарснаас хойш бол хүмүүс сонирхоод их авдаг болсон. Таныг фэйсбүүкээр харлаа гээд л. Тэр хүмүүст үнэхээр баярлалаа.

Яармагийн зам дээр хуушуураа заръя гэдэг санаа хэзээ төрсөн бэ?

-Ийм байдаг байхгүй юу. Би зургаан жил хийлээ шүү дээ. Улс орон маань хөгжөөд, дэлгүүр хоршоо өргөжөөд аягүй их болж байна. Тэгэхээр зэрэг худалдаа, жижиг наймаа эрхлэгчид чинь байх газаргүй болж байна шүү дээ. а. Багш байсан хүн. Багш минь ингэж явах гэж дээ гэж бодох байх даа.

Хүмүүс худалдан авалт хийхдээ танд ямар хандлага гаргаж байна?

-Маш гоё.

Баярлалаа амжилт хүсье, танд.

-За баярлалаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.