Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна.

Баянгол дүүрэг гуравдугаар хороо, Нарны зам, барс захын уулзвараас Улаанбаатар төмөр замын өртөө хүртэлх авто замын хойд хэсгийг 2024 оны аравдугаар сарын 06-ний өдрийн 06:00 цагаас энэ сарын сарын 07-ны өдрийн 06:00 цаг хүртэл зам засварын ажил хийхтэй холбоотойгоор хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.

Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

  • Ч:17а "Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам /их тойрог/"
  • М:5 10-р хороолол-Нарны зам-Ботаник
  • Ч:42 "Сүлжмэл – Нарны гүүр – Зайсан"

462092093 860632712847323 6064830147443413512 n

462204101 860632716180656 5597243727082459705 n

462094938 860632759513985 1685597077925154813 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.