Энэ долоо хоногт таван байршилд нийт 5.3 км авто замыг шинэчилнэ

Энэ долоо хоногт Улаанбаатар хотын таван байршилд нийт 5.3 км авто замыг шинэчилнэ.

Тодруулбал, Баянбүрдийн тойргоос 32-ын уулзвар хүртэлх замыг 9 дүгээр сарын 17-ны 23:00 цагт хааж шинэчилж байна.  Тус авто замыг 9 дүгээр сарын 21-ний 06:00 цагт нээнэ.
Нисэхийн тойргоос Хурдны зам хүртэлх замыг 9 дүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны өдрийн 06:00 хүртэл хааж шинэчилнэ.
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх замыг 9 дүгээр сарын 20-ны 22:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
"Фүүд сити" төвөөс Яармагийн гүүр хүртэлх замыг энэ сарын 20-ны 23:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас "Гранд" плаза хүртэлх замыг 9 дүгээр сарын 21-ний 23:00 цагаас 24-ний 06:00 хүртэл хааж, шинэчилнэ.
Ингэхдээ инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

66ea3fd51ad23e72dd9a9ab2

66ea3fef1ad23e72dd9a9ab6

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.