Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах цогц төлөвлөгөөг боловсруулах ажлыг шуурхайлна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах чиглэлээр нийслэл хот Нидерландын Хаант Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгжтэй хамтран ажиллаж байна.

Тус улсын мэргэжилтнүүд нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын гол усны менежментэд судалгаа хийсэн юм. Ийнхүү өнөөдөр судалгааны үр дүнгээ тайлагнаж, Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах дүгнэлт, зөвлөмжийг нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуулд танилцуулав.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр нэн тэргүүнд богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой зарим шийдлийг энэ зун хэрэгжүүлсэн. Тодруулбал, хотын дундуур урсаж буй голуудад их хэмжээний бургас ургаж, лаг хагшаас нэмэгдэх тусам үер буух эрсдэлийг дагуулдаг байна. Тиймээс Сэлбэ, Дунд гол дагуух бургаснуудыг шилжүүлж, хэдэн арван жил хуримтлагдсан лаг шаврыг цэвэрлэн гаргасан. Мөн цаашид . Энэ хүрээнд ойрын хугацаанд Улаанбаатар хотын үерийн эрсдэл өндөр зарим бүсэд уулын үерээс хамгаалах лаг тунгаах байгууламж барихаар боллоо” гэв.

Нидерландын Эдийн засаг, уур амьсгалын бодлогын яамны харьяа Хөгжлийн агентлагийн “Үерийн менежмент, гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөр”-ийн ахлах мэргэжилтэн Айссэ Вижма “Цаашид үерийн эрсдэлийг тооцож, усны систем дээр суурилсан дэд бүтцийн төлөвлөлтийг гаргах ёстой. Өөрөөр хэлбэл юм. Мөн ногоон байгууламж нэмэгдүүлэх замаар үерийн эрсдэлийг бууруулах боломжтой. Орчин үеийн хотууд гол дагасан ногоон байгууламжийг их хийдэг болсон. Энэ нь амарч зугаалах орчин болохоос гадна давхар үерээс хамгаалах хамгаалалт болж өгдөг” гэсэн юм.

Түүнчлэн Нидерландын хаант улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгжийн мэргэжилтнүүдийн зүгээс Улаанбаатар хотод үер усны эрсдэлийг бууруулах цогц төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн Улаанбаатар хот нь гол дагуу байршсан газар зүйн онцлогтой.

66e91f991ad23e72dd9a9a90

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.