Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэгийн бяцхан гимнастикчид Ази тивийн аварга болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын гимнастикийн холбоо, Азийн гимнастикийн холбооноос “Жимнаестрада-2024” соёл, спортын наадам 2024 оны 09 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдлаа.

“Жимнаестрада-2024” соёл, спортын наадамд Монгол улсаа төлөөлөн Э.Батнавч эрхлэгчтэй Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэгийн бяцхан гимнастикчид, багш дасгалжуулагч нар амжилттай оролцож

• Шилдэг үзүүлбэртэй баг хамт олон- Цом
• Цэцэрлэгийн насны ангилалд Тэргүүн байр, алтан медалийн эзэд боллоо. 

Бяцхан гимнастикчид, багш дасгалжуулагч нартаа цаашдын урлаг, спорт, сурлага хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.