Нийтийн тээврийн найман чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулна

Авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор нийтийн тээврийн найман чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулна.

Чингэлтэй дүүргийн долоодугаар хороо, Хувьсгалчдын гудамжны авто замыг 2024 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 22:00 цагаас энэ сарын 16-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчилсэн өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор хааж байгаа тул нийтийн тээврийн найман чиглэлд түр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.

Тодруулбал тухайн авто замаар зорчдог нийтийн тээврийн чиглэлүүд болон том оврын автобуснууд хороолол дундуурх нарийн замаар явах боломжгүй тул Баянхошууны зам, Энхтайвангийн өргөн чөлөөгөөр тойрох, Эх нялхсын гудамжаар богино эргэх зэрэг зохицуулалт хийгдэнэ. Иймд иргэн та чиглэл харахдаа “UB smart bus” апликейшн дээр Z, -Z тэмдэглэгээтэйг сонгож харах боломжтой.

  • Ч:20А-Z “Баянхошуу-3,4 хороолол-Өнөр хороолол-/араар/ Геологийн төв лаборатори-МҮИС”
  • Ч:20Б-Z “Баянхошуу-Геологийн төв лаборатори-3,4 хороолол- МҮИС”
  • Ч:41Z “Баруун салаа-Жанцан дэлгүүр”
  • Ч:41-Z “Халдварт-МҮИС”
  • Ч:43Z “Баянхошуу-Ард кинотеатр-Бөмбөгөр худалдааны төв”
  • Ч:54Z “Яармаг-10 хороолол-3,4 хороолол-МҮИС”
  • Ч:48Z "Зүүн салаа-Чингэлтэй дүүрэг-МУБИС"
  • Ч:48А-Z Зүүн салаа-Шинэ зам-Чингэлтэй дүүрэг-МУБИС

459410153 844019914508603 5911614870888946623 n

459340960 844019901175271 8447616125117777705 n

459236229 844019904508604 8475052410172562449 n

459292094 844020024508592 25739412183099078 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.