Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барина

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна.

Тус байршилд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр газар дээр нь ажиллалаа.

66dfe3991ad23e72dd9a99e5

Тэрбээр Нүхтийн ам чиглэлийн зам бол тухайн орчмын оршин суугчдын зорчдог ганц зам болохыг онцлоод иргэдэд хүндрэл үүсгэхгүйгээр товлосон хугацаанд стандартын дагуу чанартай авто зам тавих чиглэл өгөв. Түүнчлэн авто замын ажилтай холбоотой дуусах хугацаа, хийх ажлыг харуулсан дэлгэрэнгүй мэдээлэл бүхий самбарыг иргэдийн зорчих урсгалын хажууд байрлуулахыг гүйцэтгэгчид үүрэг болголоо.

66dfe3a11ad23e72dd9a99e6

Харин нийслэлийн Замын хөгжлийн газарт тоосжилтыг дарж, өдөр бүр усалгаа хийх хяналт шалгалтыг тогтмол тавих ажил болон зам барих талбайг түрж асгасан барилгын суурь шороог ямар аж ахуйн нэгжийнх болохыг олж тогтоон, тухайн аж ахуйн нэгжээр талбайг чөлөөлүүлэх ажлыг даалгасан юм.

66dfe3ab1ad23e72dd9a99e7

Замын ажлын явцын талаар “Борхойн зам” ХХК-ийн Ерөнхий инженер Г.Арахад “Тухайн зам нь иргэдийн зорчдог гол зам тул эгнээ бүрээр нь зам хаан, авто зам тавих ажлыг хийнэ. Энэ хүрээнд авто замын суурь хучилтыг аравдугаар сарын 10-нд, өнгөн хучилтыг аравдугаар сарын 20-нд хийж дуусгахаар график төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн борооны ус зайлуулах шугам хоолой суурилуулах, авто замын дэргэдэх хөвөөг өнгөн хучилттай зэрэгцүүлж хийсний дараа нэг метр өргөнтэй явган замыг тавьж, арваннэгдүгээр сарын 20-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн” хэмээн хэллээ.

66dfe3bb1ad23e72dd9a99e8

66dfe3c51ad23e72dd9a99e9

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.