АНУ-ын Олон улсын худалдааны асуудал эрхэлсэн худалдааны дэд сайд, хатагтай Мариса Лагог хүлээн авч уулзав

Цахим хөгжил, инновоац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсын олон улсын худалдааны асуудал эрхэлсэн худалдааны дэд сайд, хатагтай Мариса Лагог хүлээн авч уулзав. 

Монгол Улсад хүрэлцэн ирж, манай яаманд зочилж буйд баяртай байгаагаа илэрхийлж, хоёр орны хооронд хамтран хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам АНУ-тай харилцан тохиролцсоны үр дүнд хэрэгжүүлж буй томоохон ажлууд:

АНУ-ын Төрийн департамент болон MITRI зэрэг байгууллагуудтай хамтарч Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн болон олон нийтийн кибер, халдлага зөрчилтэй тэмцэх байгууллагуудыг чадавхжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тогтсон.

Төв Азийн улс орнуудтай хамтарсан санаачилгын хүрээнд хэрэгжиж байгаа Торгоны зам инновацын төвд албан ёсоор Монголын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч 10 компанийг байршуулж, Цахиурын хөндийн эко системд бойжуулах эхлэлийг тавьсан.

Google компанитай хамтран мэргэжлийн цахим ур чадвартай 1000 боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны хүрээнд “Grow with Google” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

Олон улсын цахим төлбөр тооцооны “Apple Pay” системийг манай улсад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна.

Цаашид цахим эдийн засгийг хөгжүүлэх хүрээнд АНУ-тай дараах чиглэлээр хамтран ажиллана.

  • Хиймэл оюун ухаан, их өгөгдөл
  • Хөрөнгө оруулалтын сан (Matching fund, Venture fund)
  • Сансрын технологи, сансар судлал
  • Кибер аюулгүй байдал

459167488 933177408849195 2285755708299208418 n

459052521 933174382182831 4259597739421899532 n458708815 933174325516170 3853941477853772066 n

459088702 933174402182829 7380857585838514101 n

458766279 933175502182719 5078919549831280308 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.