УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн алба иргэддээ чанартай, шуурхай үйлчилгээ үзүүлэх чиглэлд улам бүр шинэчлэгдэн сайжрах ёстой

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн Э.Болормаа, Ж.Баярмаа, С.Эрдэнэбат, С.Зулпхар, Б.Хэрлэн нар өнөөдөр Төрийн албаны зөвлөл, түүний дэргэдэх Ёс зүйн хороонд ажиллалаа.

906f6dca0fbf4fa293de9b0420ee61bf

56c76a42747745e18cc6c3a962676ec0

Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн төрийн албан хаагчдын талаарх танилцуулгадаа төрийн 4239 байгууллагад 229 621 төрийн албан хаагч ажиллаж байгаа нь нийт хүн амын 6,8 хувь, ажиллах хүчний 17,9 хувийг эзэлж буйг дурдлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 500 иргэн шинээр ажилд орсон нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын үр дүн гэв. Төрийн албаны зөвлөл 2019-2024 онд төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр бүртгэл явуулж, 2024 оны эхний найман сард 471 сая төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлжээ.

c0a2caa49b87447784ea55deb1dff3ea

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан иргэд, олон нийтийн зүгээс төрийн албанд өгч ирсэн үнэлэмж, үнэлгээ сул байгаад анхаарал хандуулж, хариуцлагатай төрийн алба, албан хаагчийг бий болгох, төрийн албаны хүний нөөцийн бодлого, зааг ялгааг тодорхой болгоход анхаарлаа хандуулж ажиллана гэлээ. Цаашлаад “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг баримт бичгүүдэд төрийн албаны шинэчлэл, төрийн албаны бүтцийн өөрчлөлтийн асуудлыг тусгаж чадсаныг тодотгоод төрийн албанд процессын дахин инженерчлэл хийх шаардлагатай талаар онцоллоо. Ингэснээр орчин цаг, нийгмийн хэрэгцээнд тулгуурлан, олон нийтийн хүлээлтэд хүрч чадахуйц бүтэцтэй төрийн албыг бий болгох боломжтой гэв.

b6a958ae6ea14f9ea94ebe266bcfd512

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ төрийн албанд томоохон шинэчлэл хийх нь зүйтэй бөгөөд хариуцлагын тогтолцоог чангатгаж, төрийн албанд шатлан дэвших гол шалгуурт ёс зүйн асуудлыг оруулах ёстой гэсэн бол, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар төрийн албаны нэр хүндийг унагааж буй ёс зүйн доройтол, авилга, хүнд сурталтай тэмцэх, дахин инженерчлэл хийх зайлшгүй шаардлагатай хэмээв. Мөн ТАЗ-ийн гишүүд Ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байгаа нь хараат бус үйл ажиллагаа явуулахад учир дутагдалтай талаар дурдлаа.

111bfd49a9a84539b0938d807858de7e

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хянан шалгах дөрөв дэх засаглалыг бий болгох талаар санал хэллээ.

ce25e0e2df094d1a8c42a9f51b73a701

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан олон нийт төрийн албанд итгэх итгэл илт суларч байгаа нь арга барил, үзэл баримтлал, философийн хувьд хоцрогдсон учраас УИХ хууль эрх зүйн шинэчлэлийг эхлүүлж байна хэмээлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.