БЗД-ийн 25 дугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо

Сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор шинээр цэцэрлэг барих, өргөтгөх ажлууд үргэлжилж байна.

Энэ хүрээнд БЗД-ийн 25 дугаар хороонд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтад орууллаа.

66ce78521ad23e72dd9a98c9

Тус цэцэрлэг нь хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, агуулах, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Огторгуйн тулаа”с ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

66ce78721ad23e72dd9a98ca

66ce78891ad23e72dd9a98cb

66ce78971ad23e72dd9a98cd

66ce78a01ad23e72dd9a98ce

66ce78a61ad23e72dd9a98cf

66ce78b51ad23e72dd9a98d0

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.