Х.Нямбаатар: 2027 он гэхэд сургууль, цэцэрлэгийн эрэлт хамгийн өндөр түвшиндээ очно гэдэг судалгаа гарсан
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж буй ажлууд, камерын нэгдсэн системийн ажлын явц, баригдаж дуусаагүй байгаа сургууль, цэцэрлэгийн асуудлын талаар Х.Нямбаатар үг хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Хичээлийн шинэ жил тун удахгүй эхлэх гэж байна. Би Нийслэлийн Засаг даргаар ажиллаж эхэлснээсээ хойш сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс 200 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн энэ ажилд зориулсан. Ингэж төсөв хөрөнгө болоод бусад асуудлуудаас болоод ажил нь гацсан байсан сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулсан.
Үүний хүчинд энэ жил сургууль, цэцэрлэгийн хүртээмж харьцангуй сайжирсан. Гэхдээ хангалттай хэмжээнд хүрч чадаагүй л байна. 2027 он гэхэд сургууль, цэцэрлэгийн эрэлт хамгийн өндөр түвшиндээ очно гэдэг судалгаа гарсан. Үүнээс урьтаж хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийг бэлдэх шаардлага бидэнд байгаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.