Үерийн усанд автсан 387 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1018 иргэний аюулгүй байдлыг хангалаа

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэг, 14 аймгийн 21 суманд голын халианы усанд автсан, аадар борооны улмаас үерийн усанд автсан, гүний болон хөрсний шар усанд автсан нийт 387 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

455694246 1657861554996392 5968712414795458745 n

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1018 амь насыг аварч, үерийн усанд автсан аж ахуй нэгж, байгууллага, иргэний 177 барилга байшин, 311 гэр, 168 хашаа саравч, 35 автомашин, 25 автозамын байгууламжийг эрсдэлээс хамгааллаа.

Мөн 40 орчим нийтийн эзэмшлийн талбай, төмөр зам, цэвэр ус, цахилгааны эрчим хүчний байгууламж, эрчим хүчний тулгуур багана болон 55 орон сууцны зоорийн давхар усанд автсаныг аюулгүй болголоо.

456485354 926331282855432 6790768875823805345 n

456455578 926331279522099 8544292291827907136 n1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.