ХУД-ийн 16 дугаар хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийг аравдугаар сарын 20-нд ашиглалтад оруулна

2022 онд ХУД-ийн 16 дугаар хороонд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургууль болон 300 ортой цэцэрлэг барьж эхэлсэн.

Гэвч дэд бүтцийн асуудлаас үүдэн барилгын ажил удааширч, өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна.

66c689fe1ad23e72dd9a9832

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уг сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд төсөв бага тавигдсан. Энэ нь ажил удаашрах нэг шалтгаан болсон. Мөн сургууль, цэцэрлэгийн барилга орчимд өндөр хүчдэлийн шон таарсан. Үүнийг шилжүүлэх боломжгүйг холбогдох байгууллагаас мэдээлсэн” гэлээ.

66c68a601ad23e72dd9a9834

НЗД-ын орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллаж, үүсээд буй асуудлыг шийдэн тус сургуулийг ирэх аравдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар боллоо. Мөн сургуулийн сагсан бөмбөгийн талбай барих хэсэгт өндөр хүчдэлийн шон байгаа учраас зураг төсөл нэмэлтээр хийж, хамгаалалтын бүрээс хийхээр болсон юм.

66c68a841ad23e72dd9a9836

66c68a981ad23e72dd9a9837

66c68ab81ad23e72dd9a98391

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.