“Таван богд Тоёота” ХХК бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу шахсан зөрчлийг арилгууллаа

ТЦА-ны баруун талд байрлах “Таван богд” группын охин компани болох “Таван богд Тоёота” нь бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу шахсан зөрчлийг арилгууллаа.

66c43eee1ad23e72dd9a9814

Тодруулбал, энэ сарын 19-ний 20:30 цагт ГУББГ-т Сэлбэ голын орчмын борооны ус зайлуулах шугамаас бохир үнэртэж байна гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн. Тус мэдээллийн дагуу холбогдох албаны шалгалт хийхэд “Таван богд Тоёота” ХХК-ийн бохирын худаг дүүрч, бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу шахаж байжээ. Өнөөдөр нийслэлийн Хяналт шалгалтын газрын холбогдох мэргэжилтнүүд тухайн байршилд ажиллаж зөрчлийг арилгуулан, холболтыг салгалаа.

66c43f061ad23e72dd9a9816

66c43f141ad23e72dd9a9818

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.