СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-08-17

Х.Нямбаатар: ТЭСО группын барилгын ажлыг улсын байцаагчийн акт үйлдэж, зогсоож байна

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
8 сарын өмнө

"Хүннү 2222" хороолол орчимд Орчлон сургуулийн зүүн талд барилга барьж буй ААН-үүд борооны ус зайлуулах шугам хоолойг тасалж, хөрсний усаа авто зам руу хаяж байсан зөрчлийг арилгуулж байна. Цаашид барилга барьж буй ААН-үүд хөрсний усаа хэрхэн гаргаж байгаад холбогдох байгууллагуудаас хяналт шалгалт хийх юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр газар дээр нь ажиллалаа.

Хүннү 2222 хорооллын арын зам дээр өнгөрсөн жилээс эхэлж ус тогтож авто, зам болон явган зам эвдэрч эхэлсэн бөгөөд ГУББГ аас үзлэг шалгалтаар Тэсо группын хэрэгжүүлж байгаа Альфа зоне төсөл Суруга Монголын авто замын борооны ус зайлуулах 500 диаметртай бетонон хоолойг дээрээс нь цоолж шугам хоолойд хөрсний ус шахсан зөрчил илэрч байсан. Энэ жил мөн тус байршилд бороо орох болгонд ус ихээр тогтсон бөгөөд 2024.08.17 ны өглөөнөөс эхлэн үзлэг шалгалтыг холбогдох байгууллагууд зохион байгуулахад Тэсо группын альфа зоне төсөл зөрчлөө арилгаагүй, мөн MCS пропертийз ХХК ийн хэрэгжүүлж буй орчлон сургуулийн өргөтгөлийн талбайд борооны усны 500 шугам хоолойг ухаж гаргаж тасдан, хөрсний ус ихээр шахаж байсан зөрчил илэрсэн. Холбогдох байгууллагууд ажиллаж байна.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:            

-Борооны ус зайлуулах шугам руу энэ хавийн бүх барилгын компаниуд усаа хийснээр "Хүннү 2222" хорооллын хойд талд ус тунах гол эх үүсвэр болж байгаа юм. Мөн ТЭСО группийн барьж буй барилгын төслийн компани зардлаа хэмнэх үүднээс нийтийн зориулалтын борооны ус зайлуулах шугамыг эвдэж өөрсдийн хөрсний ус зайлуулах шугамаа холбочихсон байна. Шугам хоолой ачааллаа дийлэхгүй нийтийн эзэмшлийн зам, явган хүний зам руу ус нь хальж гараад байна.

Тэгэхээр өнөөдрөөс

Мөн өмнө нь төлбөр төлж, ус зайлуулах шугам руу хөрсний усаа зайлуулах  ёстой байсны төлбөр, торгуулиудыг тавихыг нийслэлийн Стандартын газрын даргад үүрэг болгож байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
8 сарын өмнө
116.206.83.106

Ёоо арай ч дээ, ёстой өөрөө л болж бвал бусад нь хамаагүй болж, ёстой хатуу хариуцлага тооцоорой

Иргэн
8 сарын өмнө
116.206.83.106

Ёоо арай ч дээ, ёстой өөрөө л болж бвал бусад нь хамаагүй болж, ёстой хатуу хариуцлага тооцоорой

Иргэн
8 сарын өмнө
116.206.83.106

Ёоо арай ч дээ, ёстой өөрөө л болж бвал бусад нь хамаагүй болж, ёстой хатуу хариуцлага тооцоорой

Иргэн
8 сарын өмнө
116.206.83.106

Ёоо арай ч дээ, ёстой өөрөө л болж бвал бусад нь хамаагүй болж, ёстой хатуу хариуцлага тооцоорой

zochin
8 сарын өмнө
116.206.83.106

zuw , iim ork pizdanuud manaid duuren baigaa , tegeed zamynkhaa usyg zailuulj chadfakhgui darga gej khutsaad baidag shuu

zochin
8 сарын өмнө
116.206.83.106

zuw , iim ork pizdanuud manaid duuren baigaa , tegeed zamynkhaa usyg zailuulj chadfakhgui darga gej khutsaad baidag shuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.