Улсын заан Д.Хүдэрбулга, улсын харцага Э.Ууганбаяр нарын цолны мялаалга наадмын хөтөлбөрийг танилцуулж байна
Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар долоо даван улсын заан цол хүртсэн Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Дүнжингарав" дэвжээний бөх Доржхандын Хүдэрбулга, тус баяр наадмаар зургаа даван улсын харцага цол хүртсэн Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх Эрдэнэбилэгийн Ууганбаяр нарт хүндэтгэл үзүүлэх цолны мялаалга наадам өнөөдөр Төв аймгийн Зуун мод хотод болж байна.
Төв аймгийн Өндөрширээт сумын сумын уугуул, Монгол Улсын заан Доржхандын Хүдэрбулга, Төв аймгийн Баянчандмань сумын уугуул, Монгол Улсын харцага Эрдэнэбилэгийн Ууганбаяр нарын цолны мялаалга наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.