Улсын заан Д.Хүдэрбулгад нутгийнхан нь “Land 300” автомашин, таван өрөө байр бэлэглэлээ

Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар долоо даван заан цол хүртсэн Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Дүнжингарав" дэвжээний бөх Доржхандын Хүдэрбулга, тус баяр наадмаар зургаа даван улсын харцага цол хүртсэн Төв аймгийн Баянчандмань сумын харьяат Эрдэнэбилэгийн Ууганбаяр нарт хүндэтгэл үзүүлэх цолны мялаалга наадам өнөөдөр Төв аймгийн Зуун мод хотод болж байна.

Улсын заан Д.Хүдэрбулгад Төв аймгийн Өндөр ширээт сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Батхаан транс компани хамтран “Land 300” автомашин бэлэглэлээ.

Мөн Д.Хүдэрбулгад "Заамар өгөөмөр хайрхан" компани таван өрөө байр бэлэглэлээ.

454636005 863573981869939 3120593334684307055 n

454282383 835337352034180 292027924890744312 n

454369502 475524311912889 4438075889120662634 n

454410931 907787827855969 6584801980121411710 n

454733264 1173654757200508 5303477474573134994 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.