НИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 15 нам, нэг эвсэл оролцоно

Нийслэлийн Сонгуулийн хороо Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэсэн тогтоолыг нам, эвсэлд гардууллаа.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Үүнд:

  1. Монгол Ардын Нам
  2. Ардчилсан Нам
  3. Үндэсний эвсэл
  4. Иргэний Зориг Ногоон Нам
  5. Бүгд Найрамдах Нам
  6. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
  7. Иргэний Хөдөлгөөний Нам
  8. Хөгжлийн Хөтөлбөр нам
  9. ХҮН Нам
  10. Ард Түмний Хүч Нам
  11. Үнэн ба Зөв Нам
  12. Ард Түмний Олонхийн Засаглал Нам
  13. Гэр Хороолол Хөгжлийн Нам
  14. ШИНЭ Нам
  15. Иргэдийн Оролцооны нэгдэл нам
  16. Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3 дахь хэсгийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 15 нам, 1 эвслийг оролцуулахаар бүртгэж, тогтоол гаргаснаар дээрх нам эвслүүд сонгуульд оролцох эрхтэй болж байна.

66bed9621ad23e72dd9a9791

66bed96a1ad23e72dd9a9792

66bed9721ad23e72dd9a9793

66bed97a1ad23e72dd9a9794

66bed9831ad23e72dd9a9795

66bed98d1ad23e72dd9a9796

66bed9b01ad23e72dd9a9798

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.