Энэ сарын 26-аас зах худалдааны төвүүдийн чиглэлд 105 автобусыг нэмэлтээр нийтийн тээврийн үйлчилгээнд явуулна

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 126 чиглэлд 1069 автобус нийтийн тээвэрт үйлчилж байна. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дээрх 126 чиглэлд 110 автобусыг нэмэлтээр үйлчилгээнд явуулна. Ингэснээр өдөрт 1200 автобус иргэдэд үйлчилнэ.

Мөн томоохон зах худалдааны төвүүд рүү зорчих урсгал нэмэгдэж байна. Тиймээс зах худалдааны төвүүдийн чиглэлд наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 105 автобусыг нэмэлтээр нийтийн тээврийн үйлчилгээнд явуулна. Тодруулбал,  зах, худалдааны төвүүдийн 72 чиглэлд 806 тээврийн хэрэгсэл үйлчлэх юм.

66bc70e31ad23e72dd9a9747

66bc70ed1ad23e72dd9a9748

66bc70f31ad23e72dd9a9749

66bc70f91ad23e72dd9a974a

66bc71261ad23e72dd9a974c1

66bc712f1ad23e72dd9a974d

66bc71551ad23e72dd9a9751

66bc71361ad23e72dd9a974e

66bc713c1ad23e72dd9a974f

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.