Хүүхэд залуус, өсвөр үеийнхний дунд скүүтэр, суррон, унадаг дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгслийн хэрэглээнд нэмэгдсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргүүлэх, явган зорчигчийг мөргөж гэмтээх, хашаа хайс болон барилга байгууламж мөргөх, нүхэнд унах, онхолдох гэмтэх зэрэг тохиолдол цөөнгүй гарч байна.
Тухайлбал, энэ сарын 6-ны өдөр 17:20 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 11 настай Д нь унадаг дугуйтай унаж замын хөдөлгөөнд оролцох үедээ "Приус-30" маркын автомашинтай мөргөлдсөний улмаас гэмтэж, ГССҮТ-д эмчлүүлж байна.
Иймд скүүтэр болон суррон, унадаг дугуйгаагаар зорчих үед хурдаа тохируулах, хамгаалалтын хэрэгсэл хэрэглэх. Замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утас, чихэвч зэргийг хэрэглэхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ сүүдэр дугуйнуудыг хорихоор байна Явган хүний замаар ч тайван алхаж чадахаа болилоо гэнэт гарч ирж мөргөчихсөн гээд л эсвэл зохиогоод хэцүү байна зориулалтын зам байхгүй манайд ерөөсөө тохирохгүй агаарын тоо л нэмэгдэнэ