Нэгдүгээр ангид орох хүүхдүүдийн бүртгэл наймдугаар сарын 12-ноос эхэлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын ерөнхий газраас 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн хүсэлтийг E-Mongolia системээр авч эхэлсэн талаар мэдээлэл хийлээ.
И Монгол академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран:
-Энэ жилийн хувьд 2-5 насны 142,150 хүүхэд цэцэрлэгт хамрагдах насны хүүхэд байгаа. Өнөөдрийн байдлаар хүсэлтээ илгээсэн тоог шалгаж үзэхэд 69,455 хүүхдийн бүртгэл байна. Бүртгүүлсэн байдал хангалтгүй байна. Иймд эцэг эхчүүдийг хүсэлтээ идэвхитэй илгээхийг уриалж энэхүү хэвлэлийн хурлыг хийж байна.
Бүртгэлийг хоёр үе шаттайгаар хийж байгаа. Цэцэрлэгт 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний хүртэлх төрсөн хүүхдүүд бүртгэлд хамрагдана. Энэ жил улсын хэмжээнд зургаа хүртэлх насны 77,285 хүүхэд байна.
Орон нутгийн харьяатай иргэн нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлэх шаардлагатай.
БЕГ-ын Цахим шилжилт, нэгдсэн статистикийн газрын дарга Н.Мөнхсанчир:
-Хоёр шаттай цэцэрлэгийн бүртгэл хийгдэж байгаа. Эхний шат наймдугаар сарын 1-18-ны хооронд, хоёрдугаар шат нь есдүгээр сарын 5-15-ны хооронд бүртгэнэ.
Орон нутгийн сонгууль болох гэж буйтай холбоотойгоор наймдугаар сарын 12-нд шилжилт хөдөлгөөнийг зогсоно. Үүнээс өмнө оршин суух хаягаа шалгаж, зөв болгох хэрэгтэй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.