Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл эхэллээ

Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр эхэллээ. 

Шалгалтын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар долоодугаар сарын 29-ний өдөр 09:00 цагт эхэлж, наймдугаар сарын 10-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдана.

Бүртгүүлэхдээ өмнөх буюу 2024 оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан Монгол хэл бичгийн шалгалтын болон Элсэлтийн шалгалтын бүртгэл хамаарахгүйгээр "Шинээр" бүртгүүлэхийг анхаараарай.

Монгол хэл бичгийн шалгалт бүртгэлийн хураамжгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. 

452924766 892300866274332 2939040446785513503 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.