ГССҮТ-өөс оны эхний зургаан сард 36,765 хүүхэд тусламж үйлчилгээ авчээ
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс баяр наадамтай холбоотойгоор сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн улирлын амралт болон зуны саруудад хүүхдийн осол, гэмтлийн тоо эрс өсдөг байна.
Тухайлбал:
- Уналт
- Ахуйн хүрээний осол гэмтэл
- Муур, нохойд хазуулах
- Тоглоомын талбайд бэртэж гэмтэх
- Мориноос унах зэрэг шалтгаант тохиолдол энэ хэрээр нэмэгдэх эрсдэлтэй.
2024 оны эхний зургаан сард ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт 0-18 хүртэлх насны нийт 36,765 хүүхэд тусламж үйлчилгээ авчээ.
- 0-5 нас-11,741
- 6-13 нас-15,546
- 14-18 нас-9,478 хүүхэд байна.
Осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан:
- Зам тээврийн осол-2,883
- Унаж бэртэх (бүх төрлийн уналт буюу явганаас бүдрэх, ор болон шат, гуу жалга, унаа тэрэг, барилга байгууламжаас унаж бэртсэн)-18,205
- Амьгүй механик хүчин зүйлд өртөх (Шил шаазан, хутга мэс болон бусад эд зүйлд өртөж гэмтсэн)- 6,273
- Нохойд хазуулсан-789 тохиолдол гарсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.