Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө /2024.07.08/ 09:00 цагт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:

  • Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төвөөс Баруун урд зүгт 50 км
  • Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын төвөөс Урд зүгт 54 км
  • Говь-Алтай аймгийн Чандмань сумын төвөөс Хойд зүгт 67 км байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.