УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилуулах тухай саналыг танилцуулж, хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Ерөнхий сайдад томилогдох Л.Оюун-Эрэнэ УИХ-ын гишүүдийн асуултад харилт өгч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.