Их хэмжээний хог шатсаныг унтраахаар ажиллаж байна

Өнөөдөр Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын гадна их хэмжээний хог шатаж байна гэсэн дуудлага 11:37 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход их хэмжээний барилгын хог шатаж байсныг 12:07 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд бүртгэгдэж байгаа гал түймрийн дийлэнхийг хог, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.

Иймд холбогдох байгууллагууд хяналт тавьж, галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

448403440 768163858846794 7783617014920685992 n

448592359 768163852180128 3652324774426658409 n

448538426 768163815513465 6582773547008699212 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.