Монгол, Хятадын хилийн боомт өнөөдөр түр хаана

Монгол, Хятадын хилийн боомтын зургаадугаар сард түр хаах хуваарийн дагуу өнөөдөр буюу зургаадугаар сарын 10-нд түр хаана. 

БНХАУ-ын хууль тогтоомжид заасны дагуу "Луут завины баяр" өнөөдөр тохиож байгаа аж. Түр хаах хуваарийн дагуу Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Бургастай-Лаоемяо, Байтаг-Улиастай, Баянхошуу-Өвдөг, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат авто замын боомтууд өнөөдөр амарна. 

cxmyos 441884820 403889509318474 3034780341716042301 n x974

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.