- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Дорнод аймгийн Чулуунхороот сум, Цагаанчулуут багийн "Морин зовуд" гэдэг газар Улз голын усанд нэг хүн живсэн тухай мэдээллийг энэ сарын 4-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан.
Тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтанууд 23 км зам туулан 15:35 цагт очиход 31 настай, эрэгтэй У-ын цогцос "Улз" голын усны мандал дээр хөвж байхад нь гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Энэ тухай мэдээллийг Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газраас 18:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.