Монголбанкаас зээлийн мэдээллийн сангийн талаар мэдэгдэл гаргажээ

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор тохируулгыг хийхээр шийдвэрлэсэн.

Зээлийн мэдээлэл нийлүүлэгч байгууллагууд нь зээлдэгчийн мэдээллийг 72 цагт багтаан Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэх үүрэг хүлээдэг. Иймд Монголбанк 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дээрх тохируулгыг хийхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.