Улаанбаатар хотын хүн амын бөөгнөрөл, авто замын түгжрэлтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд зорьсон газартаа шуурхай хүрэх үүднээс иргэд, хүүхэд залуус скүүтерийг зорчих хөдөлгөөндөө ихээр хэрэглэх болсон.
Гэвч скүүтертэй замын хөдөлгөөнд оролцож байгаад гэмтэж бэртэх, бусдыг гэмтээх нь нэмэгдсэн байна. Тодруулбал, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд энэ онд гэхэд скүүтер болон цахилгаан дугуйны хэрэглээнээс үүдэлтэй 100 орчим осол, гэмтэл бүртгэгджээ. Иймд хүүхдийн эмч Г.Батжаргал скүүтерийн хэрэглээг хэрхэн зохицуулах, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар дараах зөвлөмжийг бичжээ.
Хүүхдийн эмч Г.Батжаргал:
-Манай Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв дээр Скүүтертэй холбоотой ямар тоонууд гарч байгаа бол, сонирхож үзмээр л юм байна.
Их хотын түгжрэл, цаг хугацаа, эдийн засаг, байгальд ээлтэй гээд нэг талаасаа үр дүнтэй аргуудын нэг бол яалт байхгүй скүүтер мөн.
Гэхдээ скүүтерийн замбараагүй тоо, түүнээс авах гэмтэл бэртэл, бусдыг бэртээх гэх мэт эрүүл мэндэд эрсдэлтэй зүйлүүд гарч ирсээр.
Хөгжил хурд дагаж үхэл гэдэг үг байдаг ч скүүтэр хөгжил мөн үү гэдэг сонин.
Скүүтер яагаад осолтой байна гэхээр авсан гэмтэл бүрийн 50 гаруй хувь нь мэс засал заавал хийлгэж байгааг гадны судалгаанууд харуулж байна.
Мөн скүүтерээс авах гэмтлийн 10 илүү хувийг гавал тархины гэмтэл, 20 гаруй хувийг мөчдийн хугарал эзэлж байгаа нь өндөр тоо.
Гавал тархины гэмтэлд өртөж байгаа хүмүүсийн 87 хувь нь хамгаалалтын дуулга өмсөөгүй байгаа бөгөөд нэг эвгүй зүйл байгаа нь скүүтрээс авах мөчдийн хугарлын гэмтлийг хамгаалах бараг боломжгүй аж.
Иймд олон олон хүүхэд залуусын тархины гэмтэл, саажилт, чөмөг ташихаас өмнө тодорхой зүйлүүдийг бид хийхгүй бол болохгүй нээ.
1. Насны хязгаар - Ядаж бид энэ насыг 16 дээр бүр баталгаатай баримаар байна.
2. Зориулалтын зам - Манайд хэдий хэцүү ч ийм замуудыг 2 нарийн урсгалтайгаар тасралтгүй сайжруулах хэрэгтэй. Магадгүй олон нийтийн газар унахыг хориглосон ч болох. Жишээ нь Цэцэрлэгт хүрээлэн, талбай дээр унахыг хориглох
3. Хамгаалалтын дуулга - Энийг журамлаад шахамаар байна. Гэхдээ дээр дурдсанчлан мөчдийн гэмтлийг хамгаалах бараг боломжгүй байна. Түүгээр ч барахгүй туршилт хийхэд толгойн гэмтлээс 100 хувь хамгаалж чадахгүй байгаа нь гарч.
4. Хурдны хязгаар - Скүүтэр оруулж ирж байгаа түрээсийн газруудтай ядаж эхний ээлжинд 16 км цагаас хурдлахыг хориглох тохиргоон дээр ярилцмаар санагдах юм. Алхаж яваа хүнээс 2-2,5 дахин хурдан байхад энэ жижиг хотод хангалттай санагдаж байна. Сүүлдээ хэдүүлээ зүгээр алхаж яваад бараг бэртэх хэмжээнд хүрч байна шүү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.