Ч.Хүрэлбаатар намайг нэр дэвшүүлэхгүй гэж занаж байсан. Гомдох зүйлгүй, ачаа хөнгөрсөн санагдаж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдэгдлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун:
-Миний хувьд дорнод аймгаас гурван удаа сонгогдсон. Тийм ч учраас итгэл хүлээлгэн намайг сонгож байсан Дорнод нутгийнхаа ард олонд юуны өмнө талархал илэрхийлье.
Манай намд нөлөө бүхий Риогийн гар хөл болсон Ч.Хүрэлбаатар сайд "Чамайг нэр дэвшүүлэхгүй" гэж занаж байсан. Тэр нь ёсоор болж байх шиг байна.
Гадаадын хөрөнгө оруулалтыг зүтгүүлсэн газрыг 100 жилээр өгөхийг санаархсан. Мөн гадны хөрөнгө оруулагч нэртэй мөнгөгүй цагаачдыг оруулж тэр хүмүүсийг монголд байнга оршин суух хуулийг оруулж ирсэн хүн нь Ч.Хүрэлбаатар сайд гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.