АН-ын ҮБХ-ны гишүүн, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгатын байр суурийг сонслоо.
АН-ын ҮБХ-ны гишүүн М.Тулгат:
-Жагсаалтын талаар урьдчилсан байдлын мэдээ явж байсан бид нар үнэн зөвийг нь сайн мэдэхгүй байна. Би Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр боллоо. Надтай хамт Батцогт, Болормаа, Жадамбаа, Ууганцэцэг бид тав нэр дэвшлээ. Маш олон хүмүүс жагсаалтыг горилж байсан байх.
Сонгон шалгаруулах хороо, улс төрийн зөвлөл, ялангуяа намын дарга өөрөө энэ сонгуульд хариуцлага хүлээж орох ёстой. Намын даргын өөрийнх нь бодол, бодлого гарцаагүй энэ жагсаалтад дээр тусаж байгаа намын шийдвэрийг таалагдахгүй байсан ч олонхын шийдвэр саналыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж би зарим гишүүдэд хэлмээр байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.