МАН-ын жагсаалтад УИХ-ын болон Засгийн Газрын нэг ч гишүүн ороогүй
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж дуусаж, МАН-ын бага хурал 10:45 цагт эхэлжээ.
МАН-ын Бага хурлаар УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас тойрог болон намын жагсаалтаар нэр дэвшүүлэх гишүүдээ тодруулна.
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын жагсаалтад орохгүй, тойрогт нэр дэвшинэ гэж мэдэгджээ. Түүнчлэн Ардын намын жагсаалтад нэг ч УИХ-ын гишүүн, нэг ч сайдыг багтаагүй гэх мэдээлэл цацагдаж эхлээд байна.
Түүнчлэн МАН-аас жагсаалтад О.Номинчимэг, Б.Солонгоо, Ч.Анар, Д.Энхтүвшин нарыг багтаасан бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Г.Амартүвшин, Сү.Батболд, Д.Сарангэрэл нарын нэрийг дэвшүүлэхгүй болсон гэх мэдээлэл гараад байна.
Хуульд заасны дагуу өнөөдөр 00.00 цагаас өмнө 126 нэр дэвшигчийн нэрсийг СЕХ-нд хүргүүлэх ёстой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.