ХҮН-аас намын жагсаалтаар нэр дэвшигчдээ танилцуулав.
ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-ХҮН-аас 78 төлөөлөгчөө нэр дэвшүүлээд баталгаажууллаа. Жагсаалтаар баталгаажуулах 48 хүний нэрийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Ингээд нийт 126 нэр тодорхой боллоо. Нэр дэвшиж байгаа хүмүүсийн 70 хувь нь магистр, докторын зэрэгтэй, 30 хувь нь бакалаврын зэрэгтэй. Нэр дэвшигчдийн 50 хувь нь баруунд боловсрол эзэмшсэн байна. Дундаж нас 43. Нийт нэр дэвшигчийн 46 хувь нь эмэгтэй, 54 хувь нь эрэгтэй байна.
Намын жагсаалтыг Т.Доржханд, Л.Энхнасан, Б.Найдалаа тэргүүлнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.