СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-20

🔴LIVE: Г.Дамдинням: Хийсэн ажлаа өөрийн хөрөнгөөр цахим орчинд түгээх нь шүүмжлэх асуудал биш

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
11 сарын өмнө

УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас тойрог болон намын жагсаалтаар нэр дэвшүүлэх гишүүдээ бага хурлаараа өнөөдөр тодруулна. УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас зарим зүйлсийг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

-2020 оны МАН-ын бага хурал мөн л оройтож эхэлж байсан. намаас авлига албан тушаалтны хэрэгт холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэдэг нь зөв гэж харж байгаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд мэдээллийг ил тод болгох, цахимжуулах, авлигын эсрэг ажилласан. Үүний үр дүнд нийгэм өөрөө шударга ёсыг нэхэж байгаа. Ийм шалгуур ч байх ёстой. УИХ-ын гишүүд нийтэд мэдээллээ түгээх хуультай. Хийсэн ажлаа өөрийн хөрөнгөөр цахим орчинд түгээх нь шүүмжлэх асуудал биш. 

Дарханы замын ажлаа дуусгах ажил байна. Түүнчлэн Дархан арьс ширний цогцролбор гэх том ажил гацсан. Үүний араас явна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
66.181.188.171

Яг уу.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.