АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал тун удахгүй эхлэх гэж байна. АН-аас нэр дэвших хүсэлтээ өгсөн сэтгүүлч Ч.Лодойсамбуугаас зарим мэдээллийг авлаа.
Сэтгүүлч Ч.Лодойсамбуу:
-Миний жагсаалтад орох орохгүйг одоо шийднэ байх. Нэр дэвших хүсэлтээ өчигдөр өгсөн. Одоогоор тэр энэ гэсэн тойрог тодорхой болоогүй байна. Миний хувьд сурах гээд АНУ-руу явсан. МАН мөнгөөр ялах гээд байгаа учраас би нэр дэвшихээр ирсэн.
126 болж гишүүдийн тоо нэмэгдэхээр нэг бодлын залуучуудад боломж гарч ирж байна. Гэхдээ сонгуулийн зардал мөнгийг хуульчлаад өгсөн учраас үзэл санаа дээрээ байгаа залууст өрсөлдөхөд төвөгтэй болж ирж байна.
Жагсаалт гэдэг нь намын нүүр царай, гарчиг. Түүнийг харж иргэд сонголтоо хийнэ. Ардчилсан нам анхнаасаа таван намын нэгдэл байсан. Олон намын нэгдэл учраас эсрэг тэсрэг байр суурь үргэлж гардаг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Элбэгдоржийн гар хөл болж явах хэрэггүй дээ. Мөнгөнд шунаж бие сэтгэлээ ингэж худалдах хэрэггүй л байсан юм даа.
Заа зоо зөө зүү