МАН-ын Бага хурлын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг авав.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
Хөвсгөл, Булган, Орхон хойд бүсэд нэр дэвших хүсэлтээ өгсөн. 2024 оны сонгууль хогноосоо салах сонгууль болоосой гэж хүсэж байна.
Хойд бүс нутаг аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хүнд аж үйлдвэржилтийн бүс нутаг. Хөвсгөл аймагт аялал жуулчлал ихээр хөгжих боломжтой ч өнөөдрийг хүртэл цогц байдлаар хөгжиж чадаагүй л байна. Түүнчлэн Хөвсгөл, Булган хоёр аймаг хамгийн их малтай аймаг. Орхон аймагт хүнд үйлдвэрүүд ихээр байгуулагдан хөгжих боломжтой. Миний хүсэлтээ илэрхийлсэн тойрогт манай намаас 12 хүн нэр дэвших хүсэлтээ байгаа гэж ойлгосон. Тус тойрогт 8 мандаттай. Нийгэм залуу улстөрч, боловсон хүчнийг хүсэж байна.
Намайг ЖДҮХС-гаас зээл авсан гэж нэг ч байгууллага тогтоогоогүй. Тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүс болоод бид Авлигатай тэмцэх газарт шалгуулаад 2019 оны арваннэгдүгээр сар гэхэд бүх асуудал эцэслэн тогтоогдоогүй учраас хавтаст хэрэг нээхээс татгалзсан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Аавдаа яамны тендер, дүүдээ боловсролын зээлийн сан, өөртөө ЖДҮ авсан хүн ингэж яриад явж байж болох уу. Ийм шударга ёс гэж байх уу!