У.Отгонбаяр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү биш иргэн У.Отгонбаярын хувиар нэр дэвшинэ.
МАН-аас нэр дэвших үйл явцад ерөнхийлөгчийн нөлөө орох вий гэдэг хардлага байгаа энэ талаар түүний байр суурийг сонслоо.
МАН-ын гишүүн У.Отгонбаяр:
-Тийм нөлөө орохгүй байхаа. Манай намын дүрэмд цагаан дээр хараар бичсэн байгаа шүү дээ. Ерөнхийлөгч аль хэдийн намаасаа түдгэлзсэн байгаа. Итгэл үнэмшилтэй байгаа учраас нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн. Бага хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрнө. Улс төрийн гэхээсээ илүүтэйгээр амьдралын туршлагатай. Миний хувьд БЗС-аар суралцаад зээлээ эргэн төлсөн. Тэглүүлээгүй. Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр гэхээсээ илүүтэйгээр хувь У.Отгонбаяр гэдэг талаас нь хараасай гэж хүсэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.