СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-20

🔴LIVE: Г.Ганболд: Олон сонгогдож байж гишүүд чадавхжиж тойрог руугаа мөнгө татдаг

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
11 сарын өмнө

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд тун удахгүй эхлэх гэж байна. УИХ-ын гишүүн Г.Ганболдоос зарим зүйлсийг тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Сонгодог парламент болох бид нарын үздэг азийн парламент илүү олон сонгогдож байж гишүүд нь илүү чадавхаждаг. Энэ удаагийн нэр дэвшилт арай өөр өнцгөөс бас дэлхийн улс орны жишигт ойртсон тийм сонголт хийх байх гэж бодож байна.

Би бол өөрөө удирдах зөвлөлийн гишүүн биш намын нэр дэвшилт шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаан дээр дэвшүүлнэ. Манай хангайн бүсийн хувьд бусад бүсүүдтэй харьцуулахын бол эдийн засгийн хувьд сул бүс уул уурхай байхгүй хил гаальтай ойрхон биш тэр агуулгаараа манай бүсэд бол өөрөө хамгийн тулгамдаж байгаа асуудал нь эдийн засаг, ажлын байрны асуудлыг яаралтай шийдэх ёстой.

Бүсийн хамгийн том зорилт бол мал аж ахуй дээр түшиглэсэн ийм эдийн засагтай бүс учраас мал аж ахуйн салбарын түүхий эдийн үйлдвэрүүдийг маш сайн хөгжүүлэх ёстой гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.