МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Уг хурлын араас МАН-ын Бага хурал эхлэх бөгөөд гишүүд цугларч эхлээд байна. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбатаас тодрууллаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбат:
-Төрд барьцаалагдсан эрх ашгаас татгалзъя гэж хууль баталсан байгаа. Үүний дагуу Монгол Улсын Үндсэн хуульд шинэ 126 гишүүнийг сонгохоор ажиллаж байна.
Миний хувьд нэр дэвших хүсэлтээ өгсөн. Би Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдэлж байна. Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө хэтийн зорилгод өөрийнхөө туршлагыг нэг өдрийн өмнө хэрэгжүүлбэл дэм болно гэж бодож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.