Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, АН-ын дарга Л.Гантөмөр, тэргүүн дэд дарга С.Баярцогт нарыг өргөдлөө өгч АН-аас гарахыг шаардаж, АН-ын Үндэсний жигүүрээс мэдээлэл хийж байна.
АН-ын ҮБХ-ны гишүүн А.Цэрэнбат:
-Ардчилсан хувьсгал эхэлж 30-иад жил өнгөрсөн атал Ардчилсан нам дотор Ц.Элбэгдорж, түүний гар хөл болсон С.Баярцогт, Лу.Гантөмөр нар өнөөдөр нэр дэвших гээд байж байна. БЗС-ийн асуудлаараа намдаа байх эрхгүй болсон Л.Гантөмөрийг намын дарга болсноос хойш шаардлага тавьж ирсэн. Ганцхан хүний хувиа бодсон эрх ашгаас болж АН-ын 200 мянган гишүүн, ард түмэн сонгуульд сонголтгүй орох гээд байна. Тиймээс дээрх хүмүүсийг намаас гарах өргөдлөө өгөөд ёс зүйн хариуцлагаа хүлээхийг шаардаж байгаа юм.
АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Д.Алтанхуяг:
-Ц.Элбэгдоржийн бүлэглэл Ардчилсан намын сонгон шалгаруулах хороог удирдаж байна. Үүнээс сонгуульд ямар хүмүүс өрсөлдөх нь харагдаж байна. Монгол төрд Ардчилсан намаас хулгайч, дээрэмчид гарах юм бол АН дахиад төр барих эрхгүй болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ хүмүүс МАН-аас хичнээн их авилгал аваа бол??????????????????