СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-20

🔴LIVE: Ц.Батболд: Ч.Хүрэлбаатар тэмцээн зохион байгуулах нэрийдлээр иргэдэд мөнгө тараасан үйлдлийг шалгуулна

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Сонгуульд нэр дэвшигчид мөнгө тарааж сонгуулийн хууль зөрчиж буй асуудлаар орон нутгийн төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгуулав.

Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд:

-Миний бие аль нэг улс төрийн намд харьяалагддаггүй. 2020 оны орон нутгийн сонгуульд Увс аймагт бие даан нэр дэвшиж, одоогоор тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байна. 2024 оны сонгуулийн хувьд нэр дэвшигчид тодрохоор намууд бага хурлаа хийж байгаа энэ үед эрх баригч Монгол Ардын нам төрийн эрхийг хууль бусаар авахаар нэр дэвшигчид нь маш олон хууль бус сурталчилгаануудыг хийж, хөдөө орон нутгаар явж байна.

Энэ хүрээнд Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой мэдээллийг та бүхэнд өгөх гэсэн юм. Энэ хүн 16 жил УИХ-ын гишүүнээр ажиллаж, таван удаа сайдаар сонгогдсон. Тэрээр уралдаан тэмцээн зохион байгуулах нэрийдлээр их хэмжээний мөнгийг тараасан байна. Энэ асуудлыг шударга оюутнууд баримт нотолгоотойгоор гаргаж ирсэн. Нэг оюутанд 100 мянган төгрөг тарааж, гэрийн хаяг, утасны дугаар, регистрийн дугаарыг тэмдэглэж авсан байгаа юм. Иймд бид хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтээ  гаргаад байна.

Мөн тус асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Сонгуулийн Ерөнхий хороонд хаяглаж албан тоот хүргүүлж байна гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.