СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-17

Эверестэд сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Эверестийн оргилд гарах оролдлого хийх үедээ сураггүй алга болсон хоёр Монгол уулчны нэгийнх нь цогцсыг олсон гэж "Everest Today" цахим хуудас мэдээлжээ.

Дэлхийн дээвэр Эверестийн оргил руу хүчилтөрөгчийн баггүйгээр авиралт хийхээр эхлүүлсэн уулчин Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар энэ сарын 12-наас хойш сураггүй болсон. Аврагчид өнөөдөр өглөө Эверестийн оргилын 8550 метр орчмоос Ц.Өсөхжаргалын цогцсыг олсон талаар "Everest Today" цахим хуудас мэдээлжээ.

Тэрээр олсноосоо унаж хэдхэн метрийн гүнд гацсан байдалтай олджээ. Аврагчид түүний цогцсыг аюулгүй байршуулсан бөгөөд хохирогчийн ар гэрийнхэнтэй тохиролцсоны дараа цаашид арга хэмжээ авах болно гэдгээ хэлсэн байна.

Аврах ажиллагаанд оролцож буй Шерпа "Уулчин Л.Пүрэвсүрэнгийн хувь заяа одоогоор тодорхойгүй байна. Тавдугаар сарын 19-нд оргилд гарах дараагийн цонх нээгдэнэ. Тэр үед уулчныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ" гэж мэдээлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.